Saturday, December 13, 2008


Биеэ сайжруулах 20 арга

1. Хоолоо хасах—хэт цадтал идэхгүй, тогтсон цаг тогтсон хэмжээтэй идэж, шингээлтийн эрхтний эрүүл мэнд, өвчингүй байдлыг хадгална.
2. Гэзгээ байнга самнах—өглөө бүр гэзгээ хэдэн арван удаа самнавал хийг тарааж халууныг хөөх бөгөөд бөөрний ажиллагааг сайжруулах болно.
3. Цээжээ хамгаалах—цээжээ хамгаалах болон нуруугаа дулаалах бол биеийн дулааны хэмийг хадгалах ба бие махбодоо эрүүл мэнд байлгахын хамгийн чухал хүчин зүйл болно. Зүрх, уушги, элэг, дэлүү, ходоод, гэдэс, бөөр зэрэг эрхтэнг цөм сайжруулах үүрэгтэй.
4. Гэдсээ илэх—Гэдэсний хэсгийн булчингийн хөдөлгөөн нь ходоодны гөрвөлзөхийг ахиулдаг. Гарын алгаараа гэдсээ аяархан нухалж массаж хийх нь шингээлтэнд тусалж, идэш хурсныг арилгаж, тамирыг төлжүүлэн биеийг чийрэгжүүлж, дотоод эрхтний судас садрыг нэвтрүүлдэг.
5. Хөлийн улаа илэх—хөлийн ул бол хүний биеийн ёроол. Орой бүр хөлөө угааж хэдэн арван удаа массаж хийх буюу хөлийн улаа харилцан шүргэвэл цус, хийг төлжүүлэх, судлыг талбируулах мөртөө ядрааг тайлж хуучныг гадагшлуулж шинийг хүлээн авах үр дүнд хүрдэг.
6. Тагнайгаа долоох—хэлний үзүүрээрээ тагнайгаа байнга долоож нүдээ аньж анхаарлаа төвлөрүүлбэл хийг төлжүүлж зүрхийг тэжээж, шүлс төрүүлэн дэлүүг сайжруулна.
7. Шүлсээ 3 удаа залгилах—шүлс бол шингээлтийг сайжруулах эрдэнэ болно. Ам дүүрэн шүлсээ 3 хувааж залгаар залгилна. Ялангуяа шөнө дөл ингэж хийвэл цээжийг уужруулж хийг шулуутган, дотоод эрхтний ажиллагааг сайжруулж, өвчнийг анагаан урт наслуулах үүрэгтэй байдаг.
8. Хурьцлын ажлыг зохистой хийх— зохистой хурьцал үйлдвэл урт насалж чадна.
9. Цагариг булчингийн авчилт тэтлэлт— өдөр бүр хошногоны сүвийн цагариг булчингийн авчит тэтлэлтийн хөдөлгөөн хэдэн удаа хийвэл цагариг булчингийн ажиллагааг сайжруулж тамиржуулах болно.
10. Шүдээ мөргөлдүүлэх—өглөө бүр дээд доод шүдээ 30, 40 удаа мөргөлдүүлбэл шүд булыг сайжруулах болно.
11. Морь харахдаа дугуй байх—шээж баахдаа амаа таг хамхиж, хоёр гараа чанга атган анхаарлаа төвлөрүүлнэ. Ингэх нь оюуныг нэмэгдүүлж, хийг сайжруулж, биеийг чийрэгжүүлэх болно.
12. Нүүрээ олон удаа илэх—өглөө бүр нүүрээ угаасны дараа хоёр гараараа нүүрээ 7, 8 удаа шүргэж илнэ. Дараа нь дунд, долоовор хуруугаараа чамархай, дагзны ясны доод талын шилний хэсэг, шилний хоёр талын хэсгийг тус бүр арваад удаа нухална.
13. Чихээ байнга дэлдэх—хоёр гарын алгаараа хоёр чихээ бөглөж, долоовор, дунд хуруугаараа ар дагзан дээрээ 7, 8 удаа дэлдээд гараа салгана. Энэ нь тархийг сайжруулах үүрэгтэй.
14. Хийгээ байнга тэжээх—хий бол хүний амьдралын дөрвөн их гамшгийн (архи, өнгө, эд, хий) нэг, хилэн бол хамгийн хэцүү. Үргэлж дарж байх хэрэгтэй.
15. Нүдний цэцгийгээ байнга эргэлдүүлэх—харааны мэдрэлийн булчингуудаа чийрэгжүүлэхийг анхаарах хэрэгтэй. Цэцгийгээ эргэлдүүлэх, үргэлж алсыг харах, харааны эрүүл мэндийн гимнастик хийх зэрэг болно.
16. Байнга биеэ угаах—байнга нарны гэрлийн угаалга, агаарын угаалга, усны угаалга хийх хэрэгтэй. Өөрийнхөө байдалд тохируулан боловсруулах аргаа сонгож, аажмаар хэрэгжүүлэх хэрэгтэй.
17. Уурлахыг цээрлэх — хэрэг явдал тохиолдоход уурлахгүй, хилэгнэхгүй байж, өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй.
18. Бие гараа байнга хөдөлгөх—наад зах нь нуруугаа сунайх, цээжээ тэнийлгэх, гэдсээ байнга авчуулан татах, дөрвөн мөчөө байнга хөдөлгөх хэрэгтэй.
19. Нуруугаа дулаан байлгах—нуруугаа дулаахан байгахыг заавал анхаарах хэрэгтэй.
20. Анхаарлаа байнга төвлөрүүлэх—анхаарлаа байнга төвлөрүүлэх хэрэгтэй. Ажил хийж байхдаа ийм, ажилгүй үедээ ч ийм байх хэрэгтэй.

Эмэгтэйчүүд хамгийн амархан нэрвэгддэг өвчнүүд


Солонго сэтгүүл
2004 онд эмэгтэйчүүд ямар өвчинд хамгийн их нэрвэгдсэн бэ? гэсэн асуултаар 2004 оны эмэгтэйчүүдэд нэрвэгдсэн өвчинд судлагаа хийсний дүнд савны хүзүүний үрэвсэл, жирэмслэхгүй төрөхгүй болон савны булчингар нь эмэгтэйчүүдийг хамгийн их шаналгаж байгаа өвчин юм байна.
Савны хүзүүний үрэвсэл үтрээний үрэвслээс их байна. 2004 онд савны хүзүүний үрэвсэл, савны хүзүүний ялзралтай өвчтний тоо үтрээний үрэвсэлтэй өвчтнөөс 36 хувь илүү байсан бөгөөд ялангуяа хүүхэд төрүүлсэн буюу ураг унагасан эмэгтэйчүүд нэн их байдаг гэдгийг клиникийн материал харуулсан байна.
Мэрэгжилтнүүдийн танилцуулснаар, савны хүзүүний үрэвсэлтэй хүн үтрээний үрэвсэлтэй хүнээс их байгаа нь эмэгтэйчүүдийн танилттай холбоотой. Цөөн тооны савны хүзүүний үрэвсэл, савны хүзүүний ялзрал нь савны хүзүүний хорт хавдар болдог болохоор эмэгтэйчүүд савны хүзүүний үрэвсэлтэй болсноо мэдмэгц бараг цөмөөрөө эмчлүүлдэг. Харин үтрээний үрэвслийг анхаарах хэмжээ нь бага бөгөөд олонхи эмэгтэйчүүд гэрлэсэн хүн бүхэн үтрээний үрэвсэлтэй, энэ бол маш хэвийн үзэгдэл гэж үздэг байна.
Жирэмслэхгүй үржихгүй байгаа нь юунаас шалтгаалж байгаа вэ. Ноднин, жирэмслэхгүй үржихгүй өвчнөөр эмчлүүлэгсдийн тоо олширсон нь голдуу өндөг дамжуулах гуурс бөглөрсөн ба эрэгтэйн үрийн шингэний чанар муудсан асуудлаас шалтгаалж байгаа бөгөөд сүүлийнхэн хүчин зүйл нь түрүүчийнхээсээ их байна. Жирэмслэхгүй, үржихгүй байгаа шалтгаанд эмэгтэйн өндөг дамжуулах гуурс бөглөрсөн нь 46 хувь, эрэгтэйн үрийн шингэний чанар муудсан асуудлаас болсон нь 57 хувийг эзэлж байгааг клиникийн материал харуулж байна.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, өндөг дамжуулах гуурс нь маш нарийхан, нүдэнд үзэгдэхгүй, иймээс маш амархан бөглөрч, өндөг болон үрийн шингэн нэвтэрч чадахгүй болж, жирэмслэхгүй болгодог. Гэхдээ өндөг дамжуулах гуурсийг бөглөрөхөд хүргэдэг шалтгаан маш олон байдаг. Тухайлбал эмэгтэйн тасгийн өвчин, сүрьеэ, эмэгтэйн тасгийн мэс засын яр, төрөлхийн бойжилт тааруу зэргээс шалтгаалдаг. Эдгээр шалтгааны дотор, клиникт байнга тохиолддог нь эмэгтэйн тасгийн өвчин эмгэг болно. Харин сүүлийн жилүүдэд, эрэгтэйчүүдийн үрийн шингэний чанар нь эрс буурч байна. Эрэгтэйчүүдийн ажлын дарамт их, үдшийн амьдралын давтамж нь хэт их, бас үргэлж үүрэн телефон, агаар тохируулагч, компьютер, лазерын гэрэл зургийн тоног төхөөрөмж зэрэг электрон бүтээгэдхүүнтэй байнга ойртдог, эдгээр нь цөм эрэгтэйчүүдийн төмсний үрийн шингэн үүсэх эсийг хэвийн биш болгодог. Үүнээс гадна, хүчилтөрөгчийн бааранд суух, саунд орох заншил нь ч үрийн тоо ширхэгийг бууруулдаг байна.
70 хувийн эмэгтэйчүүд савны бунчингарыг тоохгүй. Одоогоор савны булчингар нь "эмэгтэйн тасгийн нэг номерын хавдар" хэмээгдэж, эмэгтэйн үржлийн системийн байнга тохиолддог хавдар болсон бөгөөд залуужих хандлага илэрч байна. Ноднин Шанхайн Рэнь-Ай эмнэлэгт эмчлүүлсэн өвчтний дотор, 70-аас доошгүй хувийн өвчтний заримынхан булчингарын диаметр нь 6 см-ээс хэтэрсэн, заримынхан булчинтгарын тоо нь 3-аас хэтэрсэн байлаа.
Савны булчинтгарын олонхи нь өвчний илрэлгүй бөгөөд үзлэг хийхээр дамжуулж оношлодог. Харин эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэгийг чухалчлахгүй, ер нь булчингараас болж сарын тэмдэг тасрахгүй, сарын тэмдэг тэгшгүй болох, үелэл нь богиносох, эсэхүүл булчингар нь давсгийг нь дарж шээх удаа олшрох, шээж гарахгүй болох, шээж дуусахгүй зэрэг байдал гарч өдөр тутмын амьдралыг нь ноцтой нөлөөлөх үед эмчлүүлдэг. Иймд ердийн цагт эрүүл мэндийн үзлэг хийлгэх нь маш чухал байна. Үүнээс гадна, булчингар нь 3 см-ээс бага байх үед эмчлүүлэх хэрэггүй, зөвхөн нарийн хянан ажиглаж, эмнэлэгт тогтмол үзлэг хийлгэх шаардлагатай. Цөөн бус эмэгтэйчүүд мөнгөө хэмнэхийн тулд таваараа эм авч уух буюу албаны бус эмнэлэгт эмчлүүлэх нь мөнгө төгрөгөө үрэх мөртөө өвчин үзүүлэх цагаа саатаах болно. Бие махбод бол нэгдүгээр том эд баялаг болохоор эмэгтэй найз нар болгоомжтой хандаарай

Escada fashion fall/winter 2009




























Òà á¿õýíäýý Escada-ãèéí 2009 îíû íàìàð çóíû çàãâàîûã òàíèëöóóëæ áàéíà.

S'HE's Blog

Үргэлж гоо сайхан, залуугаараа байхыг хүсдэггүй бүсгүй хүн үгүй биз ээ. Хэрэв бүсгүй та үргэлж гоо сайхан, залуу байя гэвэл юун түрүүнд сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Мөн амьдралаа өөдрөгөөр төсөөлж эрүүл мэнддээ анхаарах нь зүй. Болж өгвөл үргэлж шинийг санаж сэдэж байхыг хичээгээрэй. Залхуурах нь хөгшрөлтийн гол үндэс гэдгийг мартаж болохгүй. Ингээд гоо сайхан залуу насаа хадгалахыг хүсэж буй хэн бүхэнд дараах зөвлөгөөг толилуулж байна.
1.Гэр бүлийнхэнтэйгээ эвтэй найрсаг бай.
2.Найз нөхөдтэйгөө холбоотой байж, дотно харьцаатай бай.
3.Шинэ танилтай болохыг хичээ. Танилын хүрээ өргөжих тутам хүний сэтгэл сэргэж сэргэлэн цовоо, авхаалжтай болдог.
4.Хоббигоо хөгжүүлж, өөртөө байгаа нуугдмал авъяасаа нээн илрүүл.
5.Та урьд өмнө хийх гэж үргэлж хүсдэг байсан зүйлээ хийж бүтээхийг оролд.
6.Бусдад чин сэтгэлээсээ тусалж бай. Бусдаас талархал хүлээнэ гэдэг өөрийн хүч чадлаа мэдрэх хамгийн шилдэг арга юм.
7.Өөрийгөө хэн нэгэнд хэрэгтэй чухал хүн гэдгээ мэдрүүлэх зүйлийг байнга хий.
8.Ой ухаанаа хөгжүүлэх дасгал байнга хий. Ой ухаан сэргэг байх нь бие махбодийн залуужих процессыг улам идэвхижүүлдэг.
9.Үгийн сүлжээ байнга бөглөж бай. Энэ нь хүнийг сэтгэл зүйн хямралд орохоос сэргийлж ой ухааныг хөгжүүлдэг.
10.Сайн чанарын хүнс хэрэглэж, цагаар хооллож бай. Хүнс тэжээлийг эмх цэгцтэй хэрэглэх нь бие махбодыг эрүүлжүүлж чийрэгжүүлдэг.
11.Илчлэг ихтэй хоол болох махыг бага ид. Болж өгвөл загас болон тахианы мах, шинэ жимс, хүнсний ногоог ихээр хэрэглэ.
12.Шингэн зүйл маш их уу. Давсыг аль болох бага хэрэглэ.
13.Спортын дасгалуудыг тогтмол хийвэл залуужихад тань тустай.
14.Байнгын хөдөлгөөн дунд амьдар. Энэ нь зүрхний үйл ажиллагааг дэмжиж, цусны эргэлтийг сайжруулан шинэ сэргэг санааг төрүүлж залуужих процесст дэм болдог.
15.Гоо сайхандаа сайтар анхаар. Нүүрэндээ тос, нүүр цэвэрлэгчийг байнга хэрэглэж байвал арьс тань эрт хөгшрөхгүй.
16.Наранд удаан явахаас аль болох зайлсхий. Нарны шил байнга зүүж бай. Ингэхгүй бол нүдний тэнь ойр орчимд үрчлээ үүсч залуу гоо үзэмжээ алдах нөхцлийг бүрдүүлнэ.
17.Зогсохдоо нуруугаа шулуун болгон цэх зогсох нь таны галбирт онцгой нөлөөтэй.
18.Толгой цээжээ өргөж биеэ тэгш зөв авч яв. Бөхийж явах нь насыг тань улам нэмдэг.
19.Хаана ч гэсэн зөв сууж бай. Биеийн зөв хэлбэр таныг наснаас тань залуу харагдуулна.
20.Шүдээ эмчлүүлж, амаа эрүүл байлга. Хоол идэхийн өмнө , дараа нь шүдээ сайтар угааж занших хэрэгтэй.
21.Эмийг хамаагүй бүү уу. Уух шаардлагатай бол эмчийн зааврыг дага. Эмийн хордлого таныг хөгшрүүлнэ.
22.Эрүүл байхын төлөө өөрийгөө дайчлан тэмц. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндийн талаар огт санаа зовдоггүй бол та амархан хөгширнө.
23.Амьдралын аливаа зөрчил тэмцэл, маргааныг хүлээж авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй бай. Энэ нь таныг хэт стресстэхээс сэргийлнэ.
24.Сэтгэлийн тэнхээтэй байж сур. Хэрэв сэтгэлийн гуниг зовлонгоо давж гарч чадахгүй бол дотны найз юмуу өөр хэн нэгэнтэй хуваалцан сэтгэлээ тайвшруулаарай. Удаан гуниглах нь хөгшрөх процессыг түргэтгэдэг.
25.Дуу хуур, наргиан наадамд оролцож хөгжилдөж бай. Ганцаардахаас аль болох зайлсхий. Гуниг гутрал, ганцаардал нь хүнийг амархан хөгшрүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.
Ингээд бүсгүй та өөрт хэрэгтэй гэснийг тунгаан авч амьдралдаа мөрдлөг болгоно гэдэгт итгэж байна. Амжилт бүсгүйчүүд ээ