Monday, January 26, 2009

Cheburashka


Autumn in my Heart

Chopin Etude -op.10 no.3 Tristesse

Салхинд туугдагсад



Салхинд туугдагсад
Gone with the Wind (film)
Миний дуртай бас нэг кино бол Салхинд туугдагсад. Энэ кино нь 1939 онд Маргарет Мичелийн 1936 оны ижил нэртэй зохиолоос сэдэвлэн Виктор Флеминг (Жорж Кюкорын оронд) найруулан бүтээсэн кино юм. Кинонд Иргэний дайны үеийн байдлыг Өмнөдийнхний талаас нь харуулсан байна. Уг кино 10 номинацаар Үндэсний Академийн шагнал хүртсэнээрээ 20 жилийн турш тэргүүн байранд жагсаж ирсэн. Америкийн кино Институт 1998 онд бүх үеийн Америкийн шилдэг 100 киноны жагсаалтыг гаргахад энэхүү кино 4р байранд жагссан ба энэхүү жагсаалтыг дахин 2007 онд 10 дахь жилдээ гаргахад буурч 6д жагссан байна. 2008 оны 6 сард АКИ Америкийн 10 кино төрлийн шилдгийн шилдэг 10 кинонд 1500 хүний санал асуулгаар шалгаруулсан байна. Салхинд туугдагсад кино нь түүхэн сэдэвт киноны төрөлд 4-р байранд орсон байна. Энэхүү кино нь Америкийн түүхэнд хамгийн их билет нь зарагдсан кино ба Холивудад тэсрэлт гаргасан. Өнөөдөр дээрх кино нь бүх цаг үеийн хамгийн алдартай кинонуудын нэг болсон ба Холивудын алтан үеийн мөнхийн бэлэг тэмдэг юм. Инфляцаар тооцоолон үзэхэд энэхүү кино нь бүх цаг үеийн хамгийн их орлоготой кино юм.

Жүжигчид: Clark GableVivien LeighLeslie HowardOlivia de HavillandHattie McDanielErnest Haller Төсөв: $3.9 саяНийт орлого: $90.2 саяСалхинд туугдагсад кино

Sunday, January 25, 2009

Forrest Gump


Миний дуртай нэг кино бол Forrest Gump. Энэ кинонд санамсаргүйгээр ч гэх юмуу санаатай ч гэх юмуу нэгэн залуугийн бүх зүйл амжилтанд хүрч байгаа тухай гардаг. Хүн бүр түүнийг тэнэг гэдэг боловч энэ хүн уг чанартаа маш ухаалаг хүнд их хайртай хүн юм. Яагаад энэ кино миний дуртай кинонуудын нэг боловоо гэвэл түүний хайртай бүсгүй Jenny хэдийгээр багаасаа хайхрамжгүй эцгээсээ болон янз бүрийн зовлон үзэж буруу замаар амьдарч байсан ч гэсэн Гамп түүнд хайртай хэвээрээ л байсан. Хэзээ ч түүнийг шүүмжилж, муулж, бас түүнд сургаж байгаагүй. Түүнийг зүгээр л байгаагаар нь л хайрласан. Тиймдээ ч эцсийн эцэст түүнийхээ эр нөхөр нь болж хүүтэй болсон.

Бас нэг таалагдсан зүйл нь энэ кинонд түүний бусад хүмүүсийг гэсэн сэтгэл. Бүх зүйлд тэр амжилт гаргаж байсан. Яагаад гэвэл тэр анхаарал тавьсан оролдсон зүйлээ өөр зүйлд сатааралгүйгээр өөрийгөө зовоолгүйгээр хийсэн шиг хийж бүтээсэн шиг бүтээж байсан. Хүүхэд шиг юу ч бодолгүйгээр юунд ч санаа зоволгүйгээр амжилтанд хүрсэн.

Энэ кино зөндөө л шагнал авсан байсан. Бас тухайн үедээ (1994 онд) хамгийн их ашиг орлого олсон кино болж байсан байна.

Tuesday, January 20, 2009

Шенгений орнууд ба виз хэрхэн авах тухай


Шенгений орнууд гэж юу вэ?
Шенгений орнууд, Шенгений виз гэдэг үг бидний чихэнд хэдийнэ хоногшжээ. Энэ хоршоо үгийг сонссон хэн бүхэнд хил гаалийн нэгдсэн системтэй, Европын хэд хэдэн улсын тухай ойлголт төрдөг.
Шенген нь угтаа Люксембургийн нутагт орших Schengen хэмээх жижигхэн тосгоны нэр аж. Люксембургийн вант улсын зүүн өмнөд хэсгийн гэгээн Маркийн уулыг эмжин урсах Мозель голын хөндийд байрладаг эл тосгоныхон Герман, Францтай хил залган амьдардаг аж. 400 гаруй хүнтэй тосгоны оршин суугчид дарс эсгэж олсон мөнгөөр амьжиргаагаа голлон залгуулдаг байна.
Түүхийн хуудсыг сөхөн үзвэл хүрэл зэвсгийн үеэс энд хүмүүс суурьшиж байсан агаад тосгоны нэр нь МЭ 877 оны тэртээх бичиг дурсгалын өвд тэмдэглэгдэн үлджээ.
1909 онд Мозель гол дээгүүр гүүр тавьснаар дундад зууны үеэс Шенгений оршин суугчдыг нааш цааш зөөж ирсэн гатлага онгоцны үйлчилгээг халсан аж. Харамсалтай нь дэлхийн II дайны эхэн үед уг гүүрийг устгаж орхисон бөгөөд хожим нь 1959, 2003 онд шинэ гүүрийг ашиглалтад оруулжээ. Дээр өгүүлсэнчлэн Шенген гэдэг нэрийн дор нэгдсэн хил хязгаартай, чөлөөтэй зорчиж болох орон зайг үүсгэсэн хэсэг улсын тухай ойлголт төрөх нь элбэг. Тосгонд ирсэн хүн юуны түрүүнд XVIII зууны үеийн Шенгений шилтгээн болох Кохагийн байшинг үзэхээс гадна дээрх хэлэлцээрийг байгуулсан Шенгений талбай, тэнд босгосон дурсгалын хөшөөтэй танилцах боломжтой. Энд сүндэрлэх гурван багана нь Шенген гэдэг үгийн эхний үсгийг илэрхийлдэг аж.
Шенгений хэлэлцээр
“Хил залгаа орших Европын холбооны орнуудын хоорондох гааль, паспортын хяналтыг цуцлах тухай” хэлэлцээрийг анх 1985 оны зургадугаар сарын 14-нд Бельги, Нидерланд, Люксембург, Франц, Герман, Португал, Испани зэрэг долоон улс байгуулжээ. Гэхдээ уг баримт бичиг бараг 10 жилийн дараа буюу 1995 оны гуравдугаар сарын 26-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд уг хэлэлцээрт найман орон шинээр нэгдсэн бөгөөд Европын холбооны бусад гишүүн ойрын хугацаанд элсэхээр төлөвлөөд буй аж.
Европын холбооны гишүүн Ирланд, Их Британи Шенгений оронд харьяалагддаггүй бол, тус холбооны гишүүн бус Норвег, Исланд улс дээрх хэлэлцээрт нэгджээ. Хэдийгээр хэлэлцээрт оролцоогүй ч Ирланд, Их Британи нь Шенгений мэдээллийн системийг /SIS/ ашиглах эрхтэй юм. Энэхүү мэдээллийн систем нь хэлэлцээрт нэгдсэн 15 орны Засгийн газар хоорондын нэгдсэн сүлжээ юм. Албан бус мэдээгээр, аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх мэдээллийн санд Шенгений орнуудаар зорчих, түр болон удаан хугацаагаар оршин суух хүмүүсийн овог нэр, гадаад төрх, төрсөн он болон газар, яс үндэс зэргээс гадна, хулгайлагдсан бичиг баримт, автомашин, галт зэвсгийн талаарх 15 сая бичлэг хадгалагдаж буй аж.
Шенгений виз гэж юу вэ?
Энэ нь дээрх хэлэлцээрт нэгдсэн орнуудын аль нэгнээс олгосон виз юм. Эдгээр улсын аль нэгэнд нь олгосон виз бусад оронд хүчин төгөлдөр үйлчилнэ. Шенгений визийн нэлээд хэдэн төрөл байдгаас хамгийн их хэрэглэгддэг нь богино хугацааны, жуулчлалын болон ажил хэргийн буюу бизнес виз юм. Хэрэв та Шенгений визийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://www.shengen.ru/ сайтыг сонирхоорой.
Шенгений хэлэлцээрийн гишүүн орнууд:


1.Австри 2.Бельги 3.Дани 4.Финланд5.Франц 6.Герман 7.Исланд 8.Итали 9.Грек 10.Люксембург11.Нидерланд12.Норвег13.Португал14.Испани15.Швед


Шинээр элсэхээр зэхэж буй улс:
1.Кипр2.Чех3.Эстони4.Унгар5.Латви6.Литви7.Мальт8.Польш9.Словак10.Словен
Шенгений визийн хэрхэн авах вэ?
Та өөрийн зорчих гол орны Элчин сайдын яаманд визийн өргөдлөө гаргана. Германы Элчин сайдын яам дараахь улсуудыг төлөөлж байгаа тул таны зорчих гол орон Герман, Бельги, Дани, Грек, Латви, Люксембург, Нидерланд, Австри, Португал, Испани, Исланд, Швед, Финланд улсууд бол Та Германы Элчин сайдын яаманд өргөдлөө гаргаж болно. Өргөдлөө өгөхдөө үйлчилгээний хураамж 60 евротой тэнцэх доллараар(тухайн өдрийн ам. долларын ханшаар) төлөх ба энэ хураамжийг виз татгалзсан болон өргөдлөө буцаан авсан тохиолдолд буцаан олгохгүй. Та өргөдлийн маягтыг визийн тасаг болон Элчин сайдын яамны цахим хуудаснаас үнэгүй авна. Өргөдлийн маягтыг бөглөхдөө орчуулгын товчоо болон гуравдагч этгээдийн туслалцаа авах шаардлагагүй. Та гуравдагч этгээдийн туслалцааг авсан ч өргөдөлд мэдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг Та өөрөө хариуцна.
Та визний мэдүүлгээ цаг хугацаанд нь өгнө үү (баримт бичгийг явахаасаа 3 сарын өмнө өгч болно)! Баримт бичгийг хамгийн багадаа ажлын 4 өдөрт боловсруулан шийдвэрлэх ба асууж тодруулах зүйл гарсан зарим тохиолдолд үүнээс удаан хугацаа шаардагдаж болно. Зарчмын хувьд виз мэдүүлэгч өөрийн биеэр ирж өргөдлийг гаргана.Зарчмын хувьд виз мэдүүлэхдээ нэг, хоёр ба олон удаа орох виз мэдүүлж болох ба нийт оршин суух хугацаа нь Шенгений орнуудад нэвтэрсэн өдрөөс эхлэн хагас жилд 90 хоногоос илүүгүй байна. 18-аас доош насны аялагчид асран хамгаалагчийн нотариатаар баталгаажуулсан зөвшөөрлийг авчирна. Аялагч болгон тусдаа өргөдөл гаргана. Элчин сайдын яам бүх төрлийн аялалд зориулж дэлгэрэнгүй санамж бичгүүдийг гаргасан байгаа. Баримт бичгийг дутуу бүрдүүлж өгвөл мэдүүлгийг шийдвэрлэх боломжгүйг анхаарна уу! Дээр дурдсан баримт бичгүүдээс гадна зарим тохиолдолд нэмэлт зүйл шаардагдаж болно.
Бусад асуудлыг Визийн тасгаас лавлана уу:
Утас: +976-11-319 739
(Даваа – Пүрэв, 14.30-16.30 цагт)
Факс: +976-11-323 905
e-мэйл:
visa@ulan.diplo.de
Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү
Энэ имэйл хаяг нь spam bot-оос хамгаалагдсан тул үзэхийн тулд Javascript-ийг зөвшөөрөх хэрэгтэй.
www.ulan-bator.diplo.de
Визийн тасгийн ажиллах цагийн хуваарь:
Өргөдөл өгөх: Даваа – Пүрэв 9:00 - 12:00 цагт
Паспортаа ирж авах: Даваа – Пүрэв 14:00 цагт

Чамайг инээхэд дэлхий ертөнц бүхлээрээ чиний өмнөөс инээнэ



Хэн нэгний инээж байгааг сонсоод та инээхгүй байж чадах уу? Хацрынхаа булчинг өвдөтлөө барьж хүчилсэн ч инээд таны дотроос өөрийн эрхгүй гарах гэдэг биз дээ. Инээд яг л агаарт цацагдангуутаа маш хурдан үржилд ордог нян мэт. Гэхдээ хэрэв нянтай зүйрлэвэл инээд хамгийн сайн нян. Инээдний ач тусыг хүн бүр л гайхдаг. Гэхдээ яг ямар ач тустай, юунд сайн байдгийг та мэдэх үү? Тэгвэл...
1. Ядарсан мэт сэтгэгдэл төрж байна уу? Тэгвэл зүгээр л инээмсэглэ. Ингэвэл сэтгэл санааны тааламжгүй байдал урьд өмнө байгаагүй мэт алга болно. Инээхээс битгий ич. Сайхан инээд нь зөвхөн сэтгэл санааг сэргээдэггүй. Инээх дуртай хүмүүс бага өвчилж, цухалдаж, уурлах нь багасч, сэтгэл гутрал гэж юу байдгийг мэддэггүй байна. 2. Инээд нь тайвшруулах үйлчилгээтэй. Инээд нь аз жаргалыи даавар болох эндофриныг ялгаруулдаг. Энэ нь уур цухалдал, гуниг, гутралаас ангижруулдаг байна. Үүнээс гадна хамгийн сүүлд хэзээ инээснээ санахад хүртэл сэтгэл санааны байдал сайжирдаг гэнэ. Британийн сэтгэл зүйчдийн судалгаагаар инээдмийн кино үзсэний дараа хүний уур бухимдлын түвшин хэд дахин буурдаг болох нь батлагджээ. Үүнээс гадна инээдмийн зүйл үзэхээр төлөвлөсөн хүмүүс үзвэрээсээ хоёр хоногийн өмнөөс эхлэн уурлаж бухимдах нь хоёр дахин багасдаг байна. 3. Инээд нь арьсыг сэргээдэг. Хэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны эмчилгээг мартаж болно. Учир нь инээд нүүрний булчинг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг болж эхэлнэ.


4. Инээд харилцааг бэхжүүлнэ. Сайхан, эелдэг харьцааг тогтооход инээмсэглэл маш чухал үүрэггэй. Хүмүүсийн тухай инээдтэй төсөөлөл бие биетэйгээ илүү нээлттэй харилцахад тустай. Хэрвээ та хошигнож байгаа бол инээдтэй харагдахаас битгий ичээрэй.


5. Инээд биеийн галбирыг хадгалдаг. Инээд бол аэробикийн дасгапын нэг төрөл. Учир нь инээж байх үед бид их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг. Энэ нь зүрхний үйл ажиллагааг хэвийн болгож, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Инээдийг "дотоод" аэробик ч хэмээн нэрлэдэг. Учир нь инээд нь дотоод эрхтнүүдэд массаж болж, илүү үр дүитэй ажиллахад тус хүргэдэг. Инээд нь мөн гэдэс, нуруу, хөлийн булчинг хөгжүүлдэг. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцэнэ. Хэрвээ та нэг цагийн турш чин сэтгэлээсээ инээвэл 500 ккал илчлэг шатаах бүрэн бололцоотой. Ийм хэмжээний илчлэгийг нэг цагийн турш хурдан гүйж л шатаах боломжтой.


6. Инээд нь зүрхийг эрүүлжүүлдэг. Инээдний ачаар цусны судсууд тэлж, цусны эргэлт сайжирдаг. 10 минут инээхэд л цусны даралт илт буурч, холестерин үүсэх эрсдэл багасдаг байна. Инээд нь зүрхний дайрлагад өртсөн хүмүүст ч ашигтай. Эмч нарыи үзсэнээр сайхан сэтгэгдэл хоёр дахь удаа дайрлагад өртөх магадлалыг бууруулдаг гэнэ.


7. Инээд өвчин намдаадаг. Хүнийг инээх үед ялгардаг аз жаргалын даавар болох эндофрин нь бидний бид махбодын жинхэнэ өвчин намжаах эм юм. Түүнээс гадна хүн инээж байх үедээ өвчнөөсөө хөндийрч, хэдэн минут ч болов өвчнөө мартдаг байна. Инээж, асуудлыг эергээр харж чаддаг өвчтнүүд гуниглаж байгаа хүмүүсийг бодвол өвдөлтийг илүү тэсвэрлэх чадвартай байдаг хэмээн эмч нар тэмдэглэжээ.


8. Инээд уушгийг хөгжүүлдэг. Инээд бол багтраа, бронхитоор өвчилсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал юм. Инээж байх үед уушигны үйл ажиллагаа идэвхиждэг. Ингэснээр цусанд хүчилтөрөгч орох нь ихэсч, чийгийн зогсонги байдлыг цэвэрлэдэг байна. Зарим нэгэн эмч нар инээдний үйлчилгээг цээжний эсийн физиотерапитай харьцуулан үздэг.


9. Инээд стрессийг ялан дийлдэг. Британий эрдэмтэд инээдийг хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг судалжээ. Судалгаагаараа тэд сайн дурынхныг хоёр үндсэн хэсэг хуваасан байна. Эхний бүлгийн хүмүүст тэд хошин шогийн тоглолт цагийн турш үзүүлсэн бол хоёр дахь бүлгийнхнийг чимээгүй суухыг хүсчээ. Үүний дараа туршилтанд оролцогчид цусны шинжилгээ өгсөн байна. Шинжилгээгээр хошин шогийн тоглолт үзсэн хүмүүсийн стрессийн дааврын түвшин (кортизол, допамин, адреналин зэрэг) нь хоёр дахь бүлгийнхнээс харьцангуй бага байжээ. Учир нь хүн инээж байх үед биеийн бүх хэсгийн ачаалал нэмэгддэг гэнэ. Харин инээхээ болих үед бие тайвширч, сулардаг байна. Тэгэхээр инээд нь биеийн болон сэтгэлийн ачааллаас давхар салгадаг эм гэсэн үг. Эрдэмтдийн баталснаар нэг минут чин сэтгэлээсээ инээх нь 45 минут тайван амарсантай тэнцдэг гэнэ.


10. Инээд дархлааг сайжруулна. Инээд нь халдварт өвчинтэй тэмцэхэд тустай. Хүн чин сэтгэлээсээ инээсиий дараа амьсгалын замаар антител их хэмжээгээр ялгарч гардаг байна. Энэ нь нян, вирусээс хамгаалахад тустай. Инээд нь мөн түүнчлэн хорт хавдар зэрэг янз бүрийн өвчинтэй тэмцэгч лейкоцитийн ялгаралтыг нэмэгдүүлдэг

Thursday, January 15, 2009

Хүн бүр адилхан

Манай дэлхийн хүн ам 6 тэрбум гаран. Тэр 6 тэрбум хүнээс бие биенээ огт танихгүй дурын хоёр хүнийг сонгоод хэдэн хүнээр дамжин хоорондоо танил болж болохыг тооцоход ердөө 5-6 хүнээс хэтэрдэггүй гэж байгаа. Гайхалтай байгаа биз. Таныг африкийн дурын нэг хүүхэдтэй хэдэн хүн дамжаад холбогдохыг тоолоход яахнав? Ердөө 6-хан хүнээр дамжаад та хоёр холбогдох нээ. Монголд бол дурын хоёр хүнийг сонгоход тэднийг шууд танидаг нэг хүн заавал олдоно гэсэн үг болох байх даа. Энэ үнэн гэж бодож байна.
Ерөөс хүний ертөнц гэдэг хүмүүс хоорондын гинжин хэлхээнээс бүтдэг. Нийгэм дотор янз бүрийн сонирхлоор нэгдсэн хүмүүсийн сүлжээ, бүлэглэлүүд оршин байна. Жишээ нь , хүнсний салбарынхан, програмчлалын салбарынхан ч гэдэг юмуу, ан хийдэг сонирхолтой хүмүүсийн нийгэмлэг, нэг ангийнхан, за тэгээд монголд бол нутаг нугынхан гээд явж өгнө дөө. Ийм ч учраас орчин үеийн маркетингд хүмүүсийн ам дамжсан яриаг ашиглахыг хамгийн оновчтой аргад тооцдог. Насанд хүрсэн нэг хүний танилын тоо дунджаар 250-300 орчим байдаг гэж хаа нэгтээ уншсан санагдана. Англиар ам дамжсан яриаг buzz гэж хэлдэг. Лэксус, виагра гэх мэтийн брандуудыг энэ аргаар гаргаж ирсэн гэх юм билээ. Оршлыг үүгээр өндөрлөөд үндсэн сэдэвтээ оръё.
Интернетийн ертөнцөд хүний нийгмийн холбоост чанарыг ашиглан хүмүүсийн бүлэглэлийг бий болгохыг зорьсон нь SNS буюу Social Networking Service юм. Бас өөрөөр Social Networking Site ч гэж хэлэх нь бий.
Товчхон хэлэхэд гишүүнчлэлтэй, гишүүн болоход заавал хэн нэгэн гишүүний урилгаар элсдэг сайтыг SNS гэсэн ангилалд багтаадаг. Энэ сайт дотор гишүүдийн товч намтар нээлттэй байх бөгөөд гишүүд хоорондоо мэдээлэл солилцох, захидал бичилцэх, өдрийн тэмдэглэлээ нээлттэй хөтлөх зэргээр үйл ажиллагаа явуулна. SNS-ийн хамгийн том төлөөлөгч гэвэл дэлхийн хамгийн том сайт болох MySpace, японы mixi –ийг дурдаж болно. За тэгээд нохой, муур тэжээгчдийн SNS гэж хүртэл байна. Заавал хэн нэгэн гишүүнээр дамжиж орохгүй шууд өөрийгөө танилцуулаад ордог сайт ч байдаг.Ер нь эцэст нь монгол хүмүүст ойлгомжтойгоор хэлэхэд интернэт дэх “сүлжээний бизнес”-ийн загварыг ЭсЭнЭс гэдэг юм байна гэхэд болно.
Зарим ЭсЭнЭсүүдээс танилцуулъя:
Tickle.com (асуулт)http://web.tickle.com/
universe.icq.com(ICQ)http://universe.icq.com/
Mywallop.com (MS)http://mywallop.com/
Meat up.comhttp://www.meetup.com/
Friendzy.comhttp://www.friendzy.com/
Threedegrees.com(Microsoft)threedegrees.com
Tribe.net(зарлалын самбар)http://www.tribe.net/
myspace.comhttp://www.myspace.com/
evite.comhttp://www.evite.com/
MonsterNetwork(ажлын зуучлал)http://network.monster.com/
openbc.com(Германы том)https://www.openbc.com/
flickr.com(фото SNS)http://www.flickr.com/
funhi.comhttp://www.funhi.com/
livejournal.com(блогийн төрөл)http://www.livejournal.com/
thefacebook.com(зөвхөн оюутнуудад)http://www.thefacebook.com/
■Бизнесийн хувьд алдартай SNSүүд
LinkedInhttp://www.linkedin.com/
Ryze.comhttp://www.ryze.com/
■Гэртээ амьтан тэжээгчдийн SNSkissykat.comhttp://www.kissykat.com/
neopet.comhttp://www.neopet.com/
dogster.comhttp://www.dogster.com/index_dogster.php
hamsterster.comhttp://www.hamsterster.com/
Японы ЭсЭнЭсүүдээс:
gree.jp
mixi
gocoo
uume
トモモト
Echoo!
キヌガサ
minii
フレンドマップ
meetme
commonfriends
amigo
ANAfriendpark
theSpoke
ECナビ
YAMAHA プレイヤーズ王国
jpmusicians.net
24d
gaijinfinder
Монгол гаралтай ЭсЭнЭс: Удахгүй төрөх байхаа. Төрөх гээд дуншиж л байх шиг байна.

Wednesday, January 14, 2009

ALIENWARE гэж юу вэ?

Дэлхийн ихэнх хэрэглэгчдэд зориулсан бараа үйлдвэрлэгч гэж байхад зөвхөн элитүүдэд зориулсан бараа үйлдвэрлэдэг тусгай компани гэж бас бий. Тэгвэл компьютер болон зөөврийн компьютер үйлдвэрлэгчид дотор бас ийм үйлдвэрлэгч бий. Ширээний компьютерийн ертөнцөд ийм бараа үйлдвэрлэдэг компанийг Alienware гэдэг. Alienware бол Америкийн компьютер болон түүний дагалдах хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг компани бөгөөд Dell корпорацийн охин компани болж явдаг юм. Энэ компанийн гол зорилго бол дээд зэрэглэлийн чанартай, өндөр гүйцэтгэл бүхий видео тоглоомын компьютер, графикийн тусгай зориулалттай ширээний болон зөөврийн компьютер бүтээх явдал юм. Ер нь бол хамгийн дэгжин, өндөр хүчин чадалтай компьютер хэрэглэхийг хүссэн хангалттай мөнгөтэй хэрэглэгчид бол эдний гол худалдан авагчид байдаг. Alienware нь бэлэн компьютер худалдахаас гадна дагалдах хэрэгслийг бүтээж зардаг. Тухайлбал өндөр зэрэглэлийн чихэвч, компьютерийн хулгана, дэлгэц, гар зэргийг дурдаж болно. Лас Вегаст болсон 2008 оны Consumer Electronics Show дээр жинхэнэ аварга бөгөөд тансаг хэрэглээ гэж юу байдгийг яруу тодоор харуулсан байна. Alienware компанийг нь 1996 онд Nelson Gonzalez, Alex Aguila нар үүсэн байгуулжээ. Гол толгой офис нь Флорида мужийн Kendall хотод байрладаг байна.


ТҮҮХ

1996 онд байгуулагдсан цагаасаа эхлээд л хамгийн өндөр хүчин чадалтай ширээний компьютер, notebook, workstation угсарч ирсэн байна. Alien гэдэг нь Харь Гаригийн Хүн гэсэн үг юм. Тухайн үед The X Files кино жинхэнэ хит болж байсан бөгөөд компанийг үүсгэн байгуулагчид уг киног шимтэн үздэг байсан гэдэг. Иймээс компаниа Alienware гэж нэрлэсэн юм. Түүнчлэн бүтээгдэхүүнүүдийнх нь загварууд нь дандаа иймэрхүү сэдэвтэй. Брэнд нэрүүд нь Area-51 (51-р район), Hangar 18 (Нисэх онгоцны байр 18), m15 болон Аврора гэсэн нэртэй байдаг. Alienware нь анхнаасаа л зөвхөн хамгийн шилдэг компьютерийг үйлдвэрлэх зорилго тавьсан юм. Иймээс тэдний бүтээгдэхүүнүүд нь тухайн үеийнхээ хамгийн шилдэг техник хангамжуудыг хэрэглэсэн байдаг боловч энэ нь тэдний бүтээгдэхүүнүүд маш үнэтэй болохын гол шалтгаан юм. Иймээс тэдний нэр жирийн компьютерийн ертөнцөд ерөөсөө харагддаггүй билээ. Тэдний гол зах зээл бол тоглоомын зах зээл гэж өөрсдөө хэлдэг. Ийм өндөр зэрэглэлийн тоглоомын тоног төхөөрөмжүүд нь зах зээлд өргөн хэмжээгээр худалдаалагдаж чаддаггүй. Иймээс компани бүтээгдэхүүнээ борлуулах өвөрмөц арга барилыг хэрэглэдэг. Тэд компьютерийнхаа бүрэлдэхүүн хэсгүүдийг хамгийн нарийн шалгуураар авдаг бөгөөд тэдний компьютерт бүтээгдэхүүнээ нийлүүлэх нь бараг л нэр хүндийн асуудал байдаг гэнэ шүү. Энэ компанийн бүтээгдэхүүн нь хамгийн шилдэг хүчин чадалтай байхаас гадна тэдний алдартай бас нэг зүйл нь маш өвөрмөц дизайнд нь байдаг. Тэдний загварыг хальт хараад л мэдэх болно. Яг л Ferrari шиг..


АЖИЛЛАГАА

Мэдээж улс орон болгонд баян өөрөөр хэлбэл хамгийн шилдэг бүтээгдэхүүнийг үнэ хайрлахгүй авах сонирхолтой худалдан авагчид байдаг тул Alienware нь 2002 оноос өөрийн салбаруудаа Европ, Ази, Африкт нээж эхэлсэн байна. Компани жилд дунджаар 170 сая долларын борлуулалт хийдэг аварга болсон бөгөөд энэ бүхэнд Австрали, Канад, Франц, Герман, Их Британи, Коста Рика зэрэг баян орнуудад хийсэн худалдаа нь ихээхэн нөлөө үзүүлжээ. Коста Рика оронд дуудлагын төвөө ажиллуулдаг бөгөөд энэ төв нь дэлхий даяарх элдэв гомдол, дэмжлэг туслалцааг утсаар үзүүлдэг байна. Мэдээж маш үнэтэй компьютер зардаг тул худалдан авагчид нь ярвагар хүмүүс байдаг нь тодорхой. Тэд нэг л юм болохгүй бол утсаа шүүрч авдаг зантай хүмүүс. Иймээс Alienware нь дуудлагын төвдөө маш их мөнгө зарцуулдаг бөгөөд асар их ач холбогдол өгдөг байна. Тэд бас AlienExchange (Alien Солилцоо) гэсэн хөтөлбөртэй бөгөөд энэ нь хуучин Alienware компьютераа авчирч өгөн оронд нь шинэ компьютерийг хямд үнээр худалдаж авах боломжийг олгодог юм байна.




ӨРСӨЛДӨГ-ЧИД

Сайн өрсөлдөгчгүй бол ямар ч бизнес хол явахгүй өөрөөр хэлбэл хөгжихгүй нь тодорхой юм. Мэдээж Alienware-д эвгүй өрсөлдөгчид хэд хэд бий. Falcon Northwest, Velocity Micro, VoodooPC зэргийг дурдаж болох юм. VoodooPC нь өнөөдөр Dell кордорацийн ширүүн өрсөлдөгч болоод байгаа. Бас Hewlett-Packard нь иймэрхүү тансаг компьютер үйлдвэрлэлээр сүүлийн жилүүдэд ширүүн дайралт хийж буй. Dell корпораци Alienware-ийг худалдан авахаас өмнө бас Dell корпорацитай өрсөлддөг байсан бөгөөд тэдний XPS гэсэн тоглоомын систем нь тэдэнд ихээхэн бэрхшээл учруулдаг байжээ.






ХУДАЛДАА ХИЙГДСЭН НЬ

2-хон жилийн өмнө буюу 2006 оны 3-р сарын 22-нд Dell корпораци нь Alienware-ийг худалдан авахаар болжээ. Alienware маань өөрөө багагүй нүсэр бүтэцтэй байсан тул худалдан авах процесс амаргүй байжээ. 2008 оны 4-р сард Alienware нь Dell корпорацийн Тоглоомын брэндүүдийг хариуцаж ажиллахаар болжээ. Тэгэхээр удахгүй монгол оронд маань Alienware-ийн тансаг гоё компьютерууд орж ирж магадгүй л юм.


ALIENWARE

Одоо компанийн зарим нэг өвөрмөц мэдээллийг хүргэе.
Компани дэлхий даяар 700 гаруй ажилтнуудтай гэнэ.
Alienware Video Array Технологи
Тусгай метал өнгүүд
Зөвхөн Alien-ы маш гоёмсог дэлгэцийн загвар (Desktop Theme Manager 4.0)
Alienware-ийн шингэн хөргөх технологи
ALX Өндөр Гүйцэтгэлийн Систем
Зөөврийн Компьютер дахь хэрэглэгч сольж болох график
Шагнал бүхий Системийн интеграци
AlienIce хэмээх сонгодог загварын Видео хөргөх систем
AlienAutopsy хэмээх Автоматчлагдсан Техникийн туслалцаа үзүүлэх систем
Alien Factory хэмээх үйлдлийн систем болоод драйвер програмуудыг автоматаар суулгах систем
Alien Adrenaline хэмээх видеоны гүйцэтгэлийг дээд зэргээр дэмжих систем

Tuesday, January 13, 2009

Banjig AdPlace үйлчилгээг танилцуулж байна

Та бүхэн сайхан баярлацгаасан уу?
Ads by Banjig.NetБанжиг Ёолкны үеэр бид албан ёсоор Banjig AdPlace үйлчилгээ нээх гэж буй тухайгаа мэдэгдсэн билээ. Энэ үйлчилгээ маань өнөөдрөөс эхлэн Бета түвшинд ажиллаж эхлэхэд бэлэн болоод байна. Хамгийн товчхоноор тайлабарлахад Banjig AdPlace нь вэб болон блог хөтөлдөг хүмүүс өөрсдийн сайт дээр сурталчилгаа байрлуулан мөнгө олох боломж олгох үйлчилгээ юм.Хэн энэ үйлчилгээг хэрэглэх боломжтой бэ?
Өөрийн гэсэн вэб сайт болон блог эрхэлдэг бүх хүмүүс энэ үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Зөвхөн Банжиг Блогууд хэрэглэх үү?
Үгүй. Харин та энэ үйлчилгээг хэрэглэхийн тулд Банжиг.Нээтэд зайлшгүй бүртгүүлэх хэрэгтэй. Учир нь энд мөнгөтэй холбоотой зүйлс яригдаж байна шүү дээ. Банжиг Блогуудын хувьд Banjig AdPlace сурталчилгааг блогтоо оруулахад хялбар байх вижетүүд ойрын үед нэмэгдэх болно.Зарим анхаарах зүйлсОдоогоор дөнгөж эхэлж буй учраас Banjig AdPlace дахь төлбөрт сурталчилгаа цөөхөн байгаа. Тиймээс зарим олон нийтийн шинж чанартай, төлбөргүй сурталчилгаа гарвал та бүү гайхаарай, бүү дургүйцээрэй. Тун удахгүй систем бүрэн багтаамжаар ажиллах болно.Бид Банжиг Тусламжийн систем рүү Banjig AdPlace-тэй холбоотой заавруудыг оруулсаар байгаа хэдий ч цоо шинэ үйлчилгээний хувьд зарим талаар ойлгомжгүй зүйлсийн тухай тайлбарласан заавар дутагдаж болох юм. Тиймээс та ойлгомжгүй зүйлс гарвал энд бичиж асуугаарай.Та хэрвээ сонирхож байвал яг одоо http://adplace.banjig.net/ хаягаар орж эрх нээлгэх формыг бөглөөрэй.

winter 2009-chloe